Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023.10.31-ний 20 цагаас 11.1-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар -12...-17 градус, Дархадын хотгор, Туул, Ерөө голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.