АНУ-ын “U.S. News & World Report” сэтгүүл манай гарагийн хамгийн хүчирхэг армиудын жагсаалт гаргажээ. Нийт 87 улсын армийг жагсаахад.Орос гүрэн боломжит 100 оноогоос 94,3 оноо авч дэлхийн хамгийн шилдэг армиар шалгарав. Хоёрт Америк, гуравт Хятад улсын арми орлоо. Айргийн тавд Израиль, Өмнөд Солонгосын арми багтжээ. Эхний 10 байранд мөн Украин, Иран, Англи, Герман, Туркийн арми бичигджээ. Харин хамгийн сул дорой армитай улсууд гэвэл Люксембург, Сингапур, Эстон, Нидерланд, Шинэ Зеланд.
Тус сэтгүүл энэ жагсаалтыг “WPP” маркетингийн компани болон Пенсильваний их сургуулийн Уортоны сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран гаргахдаа дэлхийн 36 орны 17,2 мянган хүнээс асуулга авчээ. Асуулгыг 2023 оны 3 сарын 17-ноос 6 сарын 12-ны хооронд явуулсан, гэхдээ Орост явагдаагүй аж.
“Энэ жагсаалтад тоо баримт, судалгаа байхгүй, эгэл иргэдээс асуулга авч гаргасан ч үнэний хувьтай.... Цэргийн тусгай ажиллагааг Украинд явуулж эхэлсний дараа манай орон дайнд илүү сайн бэлтгэлтэй болохыг дэлхий нийт мэдэж авлаа... Мэдээж, Орос ба АНУ-ын цэргийн зардлыг харьцуулшгүй. АНУ-ын эдийн засаг бол дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг бөгөөд манай гарагийн цэргийн зардлын гуравны нэг бас тэдэнд ногддог... Тэгээд ч армийн хүч чадал цэргийн төсвөөс хамаардаггүй гэж болно. Оросын цэргийн үйлдвэрүүд жилд 2 сая сум үйлдвэрлэж байна. Харин АНУ-ын цэргийн үйлдвэрүүд сард 50 мянган сум арай ядан нийлүүлдэг. Дроны үйлдвэрлэл, тоогоор мөн Оросын урд гишгэх орон өнөөдөр алга. Гэтэл Европ тив бүхэлдээ хамаг байдаг дроноо Украинд өгч балраад байна.... Ер нь дэлхийн хамаг нөөцийг өнгөрсөн 2 жилийн турш Украинд шилжүүлж өгсөн, одоо ч энэ үргэлжилж байгаа.... Өрнөд 8 жилийн турш украинчуудыг дайнд бэлдэж урьд өмнө үзэгдээгүй их мөнгө, зэвсгийг Украинд өгсөн. Украин 30 удаа цэрэг дайчилгаа зарласан..... Үүний зэрэгцээ асар олон орон манай Оросын эсрэг хориг тавьчихаад байгааг мартаж болохгүй. Оросын оронд өөр улс байсан бол хэдийн “чадхийчихсэн дээ"..... Одоо Украин л газар нутгаа алдаж байна, сөрөг давшилт нь тэр чигтээ бүтэлгүйтсэн. Харин Оросын хил нээлттэй, зарим иргэн нь Цэргийн тусгай ажиллагааг дэмждэггүй ийм нөхцөлд ч бид дайтсаар байна. Үүний хажуугаар үе үе дэгддэг бослого үймээнийхээ учрыг ч олчихдог. Орос ганцаархнаа 40 орны эсрэг дайтаж байгаа ч улс даяар энхийн амьдрал хэвийн үргэлжилж байна” хэмээн Оросын цэргийн шинжээч Георгий Рипер мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Оросын арми дэлхийд шилдэгээр шалгарав
2023-11-01
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.