Аргентин улсын Кордовын их сургуулийн эрдэмтэд “Байгаль орчны бохирдлын улмаас хүмүүсийн эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг бууруулдаг микроэлементийг олсон, тэр бол селен” гэж мэдэгдлээ. Тэдний судалгааны дүнг “Science of The Total Environment” сэтгүүл нийтэлжээ. Хүрээлэн буй орчинд хуримтлагдан агаарын бохирдлыг үүсгэдэг бодисуудын холимгийг туршилтын явцад хулгана оготно дээр туршжээ: металлууд (мышьяк, кадми, мөнгөн ус) ба эм хэрэгслийн (диклофенак, флумеквин) хослол. Эдгээр бодис хэрхэн туршилтын амьтдын элэгний уурагт нөлөөлж буйг 14 хоногийн турш ажиглажээ. Гэтэл энэ 2 нэгдлийн бүлэг нь синерги үүсгэж байв, өөрөөр хэлбэл тэдгээрийн хослол нь эрүүл мэндэд улам илүү сөргөөр үйлчилж сүйрүүлсэн. Исэлдэлт маш хүчтэй, эрчимтэй явагдсан учраас антиоксидантын хамгаалалтын бүх механизм тасралтгүй идэвхжиж байжээ. Эцсийн бүлэгт энэ нь олон уургийг гэмтээж ажиллагаагүй болгосон аж. Үүний зэрэгцээ хор хөнөөлийг нь бууруулахад селен хэмээх микроэлемент тус болж байгааг эрдэмтэд баталлаа. Энэ антоксидантыг хэрэглэсэн туршилтын бүлгийн амьтдад агаарын бохирдлыг үүсгэдэг бодисуудын улмаас учирсан молекуляр гэмтэл бага байжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11