Арабын Нэгдсэн Эмир улсын “Etihad Rail” компани төмөр замын дахин нэг гүүрээ барьж дуусчээ. 40 метр өндөрт 600 гаруй метр урт үргэлжилсэн “Al Bithnah” хэмээх энэ шинэ гүүр нь 7 эмиратын нэг болох Фуджейруг бусадтай нь холбох юм. “Al Bithnah” гүүрийг ердөө 19 сарын хугацаанд 250 ажилчин барьсан аж. Шинэ гүүр 14 тулгууртай, тулгууруудын хоорондох зай 40 м. Гүүр барихад 10000 м3 бетон, 3500 тонн ган арматур, асар олон тооны бетонон дам нуруу, хөндлөвч ашиглажээ.
Сонирхуулахад, АНЭУ-ын анхны төмөр замын гүүр энэ оны 1-р сард ашиглалтад орж Абу-Даби боомтыг эх газартай холбосон юм. 1000 м урт энэ гүүрийг мөн л “Etihad Rail” компани барьсан. Маш төвөгтэй, хэцүү энэ төслийг хэрэгжүүлэхэд 320 ажилчин 1 сая гаруй цаг ажиллажээ. Инженерүүд мөн хүчтэй урсгал, татлага түрлэгийг тооцох шаардлагатай болсон. Энэ гүүрийг барихад 4000 тонн ган, 18300 м3 төмөрбетон ашиглажээ. Барилгачид далайн ёроолд ган бүрхүүлтэй төмөрбетон шонгуудыг суулгасан, тус бүр нь 27,5 метр урт. Дараа нь 100 бетон дам нуруу хийж галт тэрэг явахыг хөнгөвчилсөн аж.
“Etihad Rail” компаний ачаа тээвррийн сүлжээ энэ оны 2 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд бүх 7 Эмир улсыг холбодог. Ачааны галт тэргүүдийн хурд 120 км/ц хүрдэг ба 1082 вагоноор далайн контейнероос өгсүүлээд барилгын материал гээд төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэдэг. Одоо сүлжээний нийт урт 900 км, харин бүрэн баригдаж дууссаны дараа 1200 км болно.
#МЦогзолмаа орчуулав.
АНЭУ 40м өндөрт 600м урт төмөр замын гүүр барьжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11