“ОХУ-ын Свердловск мужийн Белоярын Атомын цахилгаан станцын реактор цөмийн хаягдлаас гаргаж авсан түлшээр бүтэн жилийн турш ажиллалаа. Дэлхийд анх удаа онол биш, лабораторийн нөхцөлд биш, харин бодит амьдрал дээр ийм технологийг Орос хэрэгжүүлсэн. Манай эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр мэт том нээлт хийж.... цөмийн хаягдлыг шинэ төрлийн түлш болгон хувиргажээ. Энэ бол дэлхийн шинжлэх ухаанд том үйл явдал. Саяхан л уран зөгнөл гэж тооцогдож байсан технологийг одоо үйлдвэрлэлийн цар хүрээгээр ашиглахад бэлэн болсныг эрдэмтэд баталлаа. Энэ нээлт бол манай гарагийг зуун зууны туршид цэвэр энергиар хангах том алхам” гэж Оросын ХМХ өнөөдөр мэдээлэв.
Сонирхуулахад, өнөөдөр дэлхийн 31 оронд 192 АЦС ажилладаг (438 энергоблок). Манай хойд хөрш Орос гүрэнд 11 АЦС (37 энергоблок) ажилладаг бол урд хөрш Хятад гүрэн 54 АЦС-тай.
Одоо баригдаж буй АЦС-н шинэ энергоблокийг тоочвол: Хятад 28 ширхэг, ОХУ 10ш, Энэтхэг 6ш, АНУ 5ш, Өмнөд Солонгос 5ш, Япон 2ш, АНЭУ 2ш, Пакистан 2ш, Словак 2ш, Тайвань 2ш, Украин 2ш, Франц 1ш, Финлянд 1ш, Бразил 1ш, Белорусс 1ш, Бразил 1ш, Аргентин 1ш.
Дэлхийн орнуудад шинээр баригдаж буй эдгээр энергоблокын 33-ыг Орос барьж байна. Оросын атомын салбарт 350 байгууллага, үйлдвэр завод харъяалагддаг ба 330 мянган хүн ажилладаг.
#МЦогзолмаа орчуулав.
Оросууд цөмийн хаягдлаар түлш хийжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11