“Гаазын зурваст 10 сарын 7-ноос хойш манай байгууллагын олон арван ажилтан амь үрэгдлээ, түүний дотор Ойрхи Дорнод дахь агентлагийн маань 88 ажилтан” гэж НҮБ-ын Байгууллага хоорондын байнгын хороо мэдээлэв. Энэ бол тус байгууллагын түүхэнд нэг дайнд амссан хамгийн том гарз хохирол болжээ.
“Гаазын зурвасын хүмүүнлэгийн хямрал бүр хүн төрөлхтөний хямрал болж хувирлаа. Палестин, Израилийн зөрчил хурцадсанаас хойш 4 долоо хоногийн дотор энд 38 сэтгүүлч амь үрэгдэв, дэлхийн өөр хаа ч ийм богино хугацаанд ийм их гарз хохирол амсч байгаагүй. Мөн Гаазын зурваст тусламж үзүүлж байсан НҮБ-ын олон ажилтан амиа алдлаа. Сүүлийн 30 жилд нэг зөрчил мөргөлдөөнд манай байгууллагын ийм олон хүн амь үрэгдэж байгаагүй. Израилийн газраар явуулж буй цэргийн ажиллагаа, бөмбөгдөлтөд энгийн хүн ам, эмнэлэг, дүрвэгчдийн лагерь, сүм хийд, НҮБ-ын объектууд, хоргодох байрууд олноор өртсөөр л... Энд хэн ч аюулгүй байдалд байж чадахгүй байна.... “ХАМАС”-н дайчид энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байна.... Зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй аль ч тал үнэндээ олон улсын хүмүүнлэгийн хуулиас дээгүүр байх ёсгүй” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Антониу Гутерреш ярилаа.
Тэрбээр мөн Гаазын зурваст барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүй суллахыг дахин шаардав.
НҮБ: Хэн ч олон улсын хүмүүнлэгийн хуулийн дээр байх ёсгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ21 цаг 2 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ58 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл