Литов улсын Засгийн газар борооны татварыг санаачилж Сейм буюу парламент нь дэмжиж хууль баталлаа. Энэ татвараас олсон мөнгөөр Батлан хамгаалах салбараа дэмжихээр Литовын эрх баригчид шийджээ. Литовын Ерөнхий сайд Ингрида Шимоните “Манай газар нутаг дээр амьдардаг хүмүүс борооны татвар буюу гадаргуугийн ус ашигласны татвар төлөх болно. 2024 оны 1 сараас эхэлж энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжинэ. Энд усан цахилгаан станцууд ч хамаарна. Яагаад гэвэл, бороо их орох тусам гадаргуугийн ус ихэсдэг, мөн тэр хэмжээгээр усан цахилгаан станцууд эрчим хүчийг илүү их үйлдвэрлэдэг. Ийм учраас УЦС-ууд бас энэ татварыг төлөх юм.... Гэхдээ бид салхины татвар ногдуулахгүй байхаар шийдсэн” хэмээн Сеймийн хуралдаан дээрээ мэдэгдэв.
“Литовын цэрэг дайны асар их зардал ихэсч 2 дахин нэмэгдсэн. Мөн энэ улсын Украиныг дэмжсэн бодлогоос болж төсвийн сан хөмрөг нь шавхагдажээ”, “Литовчууд түүнээс гадна Оросын Калининградаар дамжих транзитаа огцом хязгаарласан. 2021 оны 6 сараас хойш барилгын материал, мод, металл, цемент, бордоо, алкоголь, түрс зэргийг газар нутгаараа тээвэрлэхгүй байгаа. Ирэх жил Литовын төсвийн дефицит ДНБ-ий 2,9%-д хүрэх төлөвтэй”, ““Оросууд одоо хуурай замаар биш Балтын тэнгисээр 19ш хөлөг онгоц, паромоор дамжуулан ачаа бараагаа Калининград руу зөөж байгаа, иймээс Литов зөвхөн өөртөө гай удаж олох ашгаа цааш түлхсэн”, “Тус орны Эдийн засаг, Инновацийн сайд Аушрине Армонайтегийн мэдээлснээр Литов 1 тэрбум евро буюу 2022 оны ДНБ-ий бараг 1,5%-г Украинд хандивлажээ. Энэ бүхэн мөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ төсвийн орлого буурахад шууд нөлөөлсөн. Гэсэн хэдий ч Литовын эрх баригчид одоо Германаас танкны шинэ батальон авахыг хүсч байна, ингээд нэмэлт ашиг орлого хайсаар борооны татвар авах шийдвэр гаргажээ” хэмээн дэлхийн ХМХ бичиж байна.
#МЦогзолмаа орчуулав.
Литов борооны татвартай болжээ
2023-11-07
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.