Өмнөд Солонгост үйлдвэрийн робот гэнэт ажилтныг хөнөөсөн хэрэг гарсан тухай “Yonhap” мэдээллээ. Өмнөд Кенсан дахь Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хуваарилах төвд даваа гарагт роботыг турших ёстой байв. Гэвч роботын датчик доголдсон тул туршилтыг 2 хоног хойшлуулжээ. Робот уг нь чинжүүтэй хайрцгийг өргөж өрөх ёстой байсан. 40 настай эрэгтэй ажилтан түүнийг шалгаж байтал саатал гарлаа. Робот тухайн хүнийг хайрцаг гэж үзээд барьж аван өргөж конвейерийн туузанд шахаж нүүр цээжийг нь бяцалж гэмтээжээ. “Эвдэрсэн датчик бүрэн засагдаагүй асуудалтай байсан учраас робот тухайн хүнийг ялгаж таниагүй бололтой” гэж “Koreaboo” сонин бичсэн байна. Ажилтныг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр шарх бэртлээ даахгүй өнгөрчээ. Өмнөд Солонгост өмнө нь бас ийм хэрэг гарч байсан. Хавар машины үйлдвэр дээр роботоос болж нэг эр маш хүнд бэртэл авсан юм.
Робот хүний аминд хүрчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ20 цаг 39 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ58 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл