Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-ын Бүс ба зам санаачилга олон улсын хамтын ажиллагааны форумд оролцоно.
Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахаар урьдчилан тохирсон. Хятадын төрийн байгууллагууд холбогдох бүх бичиг баримт, шийдвэрийг гаргасан. Манай талаас төслийн бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан.