Хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх туршилтыг явуулахад үр дүн өндөр гарсан. Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийг одоо үйлдвэрлэж буй шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий байдал 50 орчим хувиар, хүхрийн хэмжээ 60 орчим хувиар, үнслэг 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тиймээс хагас коксын үйлдвэр барьж, угаасан нүүрсээр бус хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх нь Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дараагийн алхам юм.