Нийслэлийн Засаг даргын 2023 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, Зөв галлагаа” сургалтыг НАОБТГ-аас Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудад зохион байгууллаа.
Сургалтад тус их сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн нийт 500 сонсогч, оюутан хамрагдлаа.
Сургалтаар Гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, Угаар мэдрэгчийг хэрхэн ажиллуулах, Зуухаа зөв галлах,
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг хэрхэн мэдэх вэ? зэрэг 6 төрлийн брошур хэвлэмэл хуудсуудыг танилцууллаа.