АГААР БОХИРДУУЛАГЧ СУУРИН ЭХ ҮҮСВЭРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023-2024 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Дулааны Цахилгаан Станц-4, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Дулааны Цахилгаан Станц-3, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Амгалан Дулааны Цахилгаан Станцын уурын зуухны ашиглалтын байдалд Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.