4 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор 4 төрлийн хэмжилтийн хүсэлтийг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар хүлээн авч эхэллээ.
Энэхүү системийн давуу тал нь иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр нэг дороос түргэн шуурхай авах болсноороо онцлог юм.