“УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БОЛЛОО
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд “УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” иргэдтэй уулзалт өдөрлөгийг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нийслэлийн 7 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийслэл, дүүргийн холбогдох албаныхан болон Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран гэр байшингийн зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх болон сайжруулсан түлшийг зөв хэрэглэх арга аргачлал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөө, зөвлөмжийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.
Мөн сайжруулсан түлшний карт олгох, баталгаажуулалт хийх болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмж, зайн худалдааг газар дээр нь зохион байгуулж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, халаалт дулааны техник технологийн шинэ шийдэл, санал санаачлагыг иргэдэд танилцуулав.