Европын холбоонд хиймэл мах үйлдвэрлэх, зарах анхны зөвшөөрлийг Чех улсын “Bene Meat” компани авсан тухай “NTD” мэдээлэв. Тус компани 80 судлаач эрдэмтэнтэй, хэдэн жилийн турш энэ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Чехийн эрдэмтдийн хиймэл мах нь ургамлын гаралтай биш. Тэд эсүүдийг лабораторийн нөхцөлд тэжээллэг орчинтой биореакторт хийж ургуулан үйлдвэрлэдэг юм байна.
“Bene Meat” компаний захирал Роман Кржиж “Бид энэ махаа гэрийн тэжээмэл амьтдын тэжээл болгон зарж эхэлнэ. Манай ихэнх өрсөлдөгч өөр замаар явсан, иймээс тэдний үнэ ханш их өндөр байгаа. Харин бид асуудлаа шийдчихсэн, манай мах жинхэнэ махаас хямд. Хамгийн гол нь хиймэл мах маань чанартай, ямар ч даавар болон антибиотик байхгүй, илүү өөх ч байхгүй. Бид эхлээд бүтээгдэхүүнийхээ амт чанарыг туршиж амьтдад таалагдах эсэхийг тодруулна. Хэдэн сарын дараагаас гэрээ байгуулж эхэлнэ гэж найдаж байгаа” хэмээн мэдэгдэв.
Өнөөдөр лабораторид өдөрт 1 кг хиймэл мах ургуулдаг, харин чехүүд ирэх жилээс өдөрт хэдэн зуун кг хиймэл мах үйлдвэрлэж яваандаа хэдэн тоннд хүргэхээр төлөвлөжээ. Чех одоо зөвхөн үхрийн мах ургуулдаг боловч удахгүй тахиа, гахайн мах үйлдвэрлэх ажээ.
Сонирхуулахад, 2008 онд хуруу шилэнд ургуулсан 250 грамм үхрийн махны үнэ 1 сая доллар байсан, технологи хөгжих тусам хиймэл махны үнэ буурсаар байна.
#МЦогзолмаа орчуулав.
NTD: Чех хиймэл мах үйлдвэрлэж ЕХ-нд зарах зөвшөөрөл авчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11