“Эль-Ниньо хэмээх байгалийн гоц үзэгдлийн хүч нэмэгдсэн учраас 2024 оны эхээр дэлхий даяар үер бууж ган гачиг тохионо гэж эрдэмтэд мэдээлсэн” хэмээн “Financial Times” сонин бичжээ. Эль-Ниньо гэдэг нь Номхон далайн экваторын хэсэг ердийнхөөс 3 градусаар дулаан болдог үзэгдэл. Дэлхийн Цаг уурын байгууллагын (World Meteorological Organization, WMO) шинжээчдийн үзэж буйгаар Эль-Ниньо үзэгдэл дор хаяж 2024 оны 4 сар хүртэл үргэлжлэх аж. Тиймээс ойрын 3 сард Өмнөд болон Төв Америк, Зүүн Азид хур тунадас ихээр орох шинжтэй, үүний зэрэгцээ үер буух, ган гачиг зэрэг байгалийн гамшиг тохиох нь олширно гэж шинжээчид таамаглаж байна. Харин Колумбын их сургуулийн Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд энэ талаар “Номхон далайн бүсэд хүйтрэх, дулаарах үзэгдэл ихэнхдээ экваторт ойр улс орнуудад нөлөөлдөг, тэгээд ч уршиг дагавар нь хүлэмжийн хийн үзүүлж буй нөлөөтэй харьцуулшгүй. Дэлхийн дулаарлыг тууштай, тогтвортой багасгах ганц арга бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” гэж мэдэгдэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11