Норвег улсад “хүнсний ядуурал” өсөн нэмэгдсээр байгаа тухай “Фафо” нийгмийн шинжлэх ухааны судалгааны сангийн шинэ тайланд дурджээ. Норвегийн хоол хүнсний бүтээгдэхүүн хуваарилах хөтөлбөрийн талаар тус сан орон даяар судалгаа явуулсан юм байна. Тухайлбал хүнсний тусламжийн эрэлт хэрэгцээ, энэ салбарт сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлт, нийгмийн ямар бүлэг ийм тусламж ахиу авдаг, мөн тэдний ийшээ хандах болсон шалтгаан зэргийг тодруулж асуулга авчээ.
“Манай улсын хүнсний бүх сангийн 69% нь сүүлийн үед тусламжийн хоол хүнсний эрэлт хэрэгцээ улам нэмэгдсэн тухай мэдээлж байна. Эрдэмтэн судлаачид хоол хүнс хуваарилах 200 цэг дээр ажиллаж мэдээлэл цуглуулсан. Гэтэл хүнсний тусламж авдаг хүмүүсийн талаас илүү хувь нь үр хүүхдүүдтэй гэр бүлүүд, мөн Украинаас, Сири улсаас ирсэн дүрвэгчид байв. Хүүхэдтэй гэр бүлүүдээс гадна хагас өдрийн ажилтай эсвэл хааяа ажил хийдэг хүмүүс мөн хүнсний тусламж авдаг аж... Норвегийн хүнсний ядуурал нь Цар тахлын өмнөхөөс ч доод түвшинд очжээ" хэмээн “Nya Dagbladet” сонин бичжээ.
Судалгааны удирдагч, илтгэл тавигч Тоне Флёттен “Норвегийн ядуурлыг харьцангуй үзэгдэл гэж бид үзэж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэд бол хэрэгцээт шаардлагатай бүхэн байгаа боловч бусдаас арай доогуур, муу байдалд байгаа хүмүүс. Гэтэл одоо үнэхээр хоолгүй, идэх юмгүй хүмүүс нэмэгдэж байна. Иймээс Норвегт удахгүй туйлын ядууралтай голомтууд үүсэх нь... Шведэд мөн хүнсний ядуурал нүүрлэсэн тухай тус орны буяны байгууллагууд мэдээлсэн” гэж мэдэгджээ.
#МЦогзолмаа орчуулав.
Норвегийн хүнсний ядуурал Цар тахлын өмнөхөөс доод түвшинд очжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11