АНУ-ын тэрбумтан, “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс алдарт “What Now?” подкастад оролцжээ. Тревор Ноа түүнээс “Хиймэл оюунаас болж хүмүүсийн ажил эрхлэлтэд аюул учрах уу?” гэж асуухад Билл Гейтс “Хиймэл оюуны технологийг хөгжүүлснээр түүнийг нийгмийн янз бүрийн салбарт ашиглах юм. Хүмүүс одоогийнх шиг хамаг хүчээ шавхаж ажиллах шаардлагагүй болно. Хиймэл оюун, ухаалаг машин техник, автоматжуулалт, технологи ирээдүйд хүмүүсийн ихэнх хэрэгцээг хангаж цаг хугацааг хэмнэнэ. Энэ бүхний ачаар хүн төрөлхтөн 7 хоногт ердөө 3 өдөр ажиллах боломжтой” гэж мэдэгдлээ. Гейтс ийнхүү ирээдүйг өөдрөг харж байгаа ч өмнө нь Хиймэл оюуныг буруу ашиглаж болзошгүй тухай сэрэмжлүүлж байсан юм.
Түүнчлэн “JPMorgan” компаний ерөнхий захирал Жейми Даймон бас Хиймэл оюуны тусламжтай ажлын өдөр багасч, 7 хоногийн 3 - 5 өдөр ажиллана гэсж мэдэгдсэн билээ.
Сонирхуулахад, Хиймэл оюуны улмаас дэлхий даяар оюуны хөдөлмөр эрхэлдэг бараг 1 тэрбум хүн, мөн бусад ажил хийдэг 14 сая хүн ажилгүй болж магадгүй гэж зарим шинжээч таамаглал дэвшүүлжээ.
Билл Гейтс: Хиймэл Оюуны ачаар хүмүүс 3 өдөр л ажиллана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11