Гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia USA” тэмцээн 35 дахь удаагаа явагдлаа. Тус тэмцээнд Америкт амьдардаг ази гаралтай 50 бүсгүй оролцжээ. Тэмцээний ялагчаар Тайвань улсаас гаралтай гоо бүсгүй, 20 настай Тиффани Чанг тодорлоо. Оюуны чадвар шалгах, усны хувцастай үзүүлбэр, үндэсний хувцаслалт зэрэг олон ангилалд бүсгүйчүүд өрсөлдсөнөөс монгол бүсгүй 2-т нь тэргүүлсэн байна. Монгол Улсын иргэн Мэндсайханы Отгонбадрах энэ тэмцээний “Delegate of the Year”, “Miss Asia USA California” гэсэн ангилалд түрүүлжээ. Тэрбээр анх удаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсон аж. Отгонбадрах бол Лос-Анжелес хотод амьдардаг монголчуудын Төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажилладаг. Тэр өмнө нь Монгол Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн электроник, теле харилцааны факультетийг төгсчээ. Түүнчлэн Отгонбадрах ДеВрийн их сургуульд захиргааны магистр хамгаалсан аж..
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11