“Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей шүтдэг шашнаа солихоор шийджээ. Тэр уг нь католик шашинтан, харин одоо иудаизмд орох гэж байгаа тухай ойрын хүрээлэл нь мэдэгдсэн” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ. Ямартай ч сонгогдсон Ерөнхийлөгч Милей өнгөрсөн бямба гарагт Буэнос-Айрес хотод иудейн мөргөлд оролцож раввинаас (лам) адис хүртжээ. Хавьер Милей түүнчлэн Нью-Йоркт айлчлахдаа хамгийн түрүүнд алдартай еврей раввин Менахем-Мендл Шнеерсоны шарилыг эргэн хүндэтгэл үзүүлсэн байна. Мань эр өмнө нь Израильд айлчлах хүсэлтээ нэг бус удаа илэрхийлж, Тель-Авив дахь Аргентины Элчин яамыг Иерусалим рүү нүүлгэнэ гэж мэдэгдсэн билээ.
Аргентины сонгогдсон Ерөнхийлөгч Милей 12 сарын 10-нд тангараг өргөж жинхлэх боловч сонгуулийн өмнө цах хөрөө барьж сүржин амласан зарим амлалтаасаа чимээгүйхэн буцаж эхэлсэн тухай “Financial Times” бичжээ. Милей өөрийн үндэсний мөнгөн нэгж песо-г “баас ялгадасаас ч хямдхан” гэж ад үзэж байснаа больж доллараар солихгүй гэж мэдэгдлээ. Мань эр бас Төвбанкаа тарааж устгах шийдвэрээсээ татгалзав, тэр бүү хэл шинэ захирлыг ч томилсонгүй. “BRICS”-т элсэх өргөдлөө буцааж авна гэсэн Милей одоо болохоор тус эвсэлд ордогоороо орно, гэхдээ тийм ч идэвхтэй хүчин зүтгэхгүй гэжээ. Харин хүний эрхтэнг ил тодоор зарж наймаалцахыг зөвшөөрөх тухайд шинэ Ерөнхийлөгч ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
#МЦогзолмаа орчуулав.
Аргентины Ерөнхийлөгч шашнаа сольж иудаизмд оржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11