АНУ-ын Нью-Йорк хотод өвөрмөц шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хүмүүсийг биеийн жин, өндөр нам, биеийн галбир зэрэг үзүүлэлтээр ялгаварлан гадуурхахыг хориглосон энэ хуулийг Нью-Йорк хотын мэр Эрик Адамс 2023 оны 5 сард баталж гарын үсэг зуржээ.
Одоо энд хэт тарган ба туранхай, эсвэл хэт намхан ба өндөр хүмүүсийг доромжилж болохгүй, том торгууль ногдуулах аж. Тэр бүү хэл их хотын Ажил олгогч нар ийм хүмүүсийг ажилд авахаас татгалзах эрхгүй болжээ. Шинэ хуулийн дагуу одоо хүний гадаад үзэмжээр алагчлан үзэж орон сууц түрээслэхээс татгалзаж болохгүй, олон нийтийн газарт нэвтрүүлэхгүй гэж шалтаглаж болохгүй гэнэ. Өвөрмөц шинэ хууль нь Нью-Йорк хотын оршин суугчид төдийгүй их хотод янз бүрийн зорилгоор зочлон ирэгсдэд ч хамаатай. Гэхдээ онгоцны үйлчлэгч, загвар өмсөгч зэрэг мэргэжилд шинэх ууль яаж үйлчлэх нь тодорхойгүй байна. Мөн хотын захиргаа одоохондоо Ажил олгогч нар, үл хөдлөх хөрөнгийн эзэд, нийтийн тээврийн ба нийтийн хоолны систем, зугаа цэнгээний газруудад зориулан удирдамж гаргаагүй байгаа аж.
АНУ тарган хүнийг доромжлохыг хуулиар хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11