Ядуурлыг бууруулах, ажлын байраар хүн амыг хангах, Жижиг бизнесийг дэмжих асуудлаар Узбекистан улсын эрх баригчид хуралджээ. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хурал дээр мэдэгдэл хийхдээ “Ядуурлыг бууруулах гол хүчин зүйл бол хүмүүсийг ашиг орлоготой ажлаар хангах. Иймээс Ядуурлын асуудлыг хариуцаж ажиллаж байсан 5 яамыг өөрчлөн шинэчилж нэгдмэл систем болгон хувиргалаа. Шинээр байгуулагдсан яам одоо санхүү, зохион байгуулалтын бүхий л боломжоор хангагдсан. Ажиллах хүчний нөөц ба ажилгүй хүмүүсийн нарийвчилсан бүртгэл тооцоо, ажлын байрын хангалт, бизнесийг хөгжүүлэх зэрэг асуудлыг цаашид ганц яам хариуцан ажиллах юм. Манай орны нийгэм, эдийн засгийн гол зорилго бол ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах. Энэ чиглэлд олон арга хэмжээ авсны дүнд өнгөрсөн онд ядуурлын түвшин 17% байсан бол одоо 14% болж бууруулсан. Мэргэжлийн боловсрол олгох, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж холбоо тогтоосны ачаар 1 сая хүнийг ядуурлаас гаргаж чадлаа” хэмээжээ.
"2023 онд ажлын байрыг шинээр үүсгэн байгуулах хөтөлбөр болон Жижиг бизнесийг дэмжих төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев үүрэг болголоо.... Хөдөө нутагт 300 бичил төв ажиллаж хүмүүсийг ядуурлаас гарахад тусалж байна. Гэр бүлийн бизнесийг идэвхжүүлэхийн тулд төр засаг санхүүгийн өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлнэ. Энэ зорилгоор 2022 онд 10 триллион сумын хөнгөлөлттэй зээл олгосон. Харин энэ мөнгө 2023 онд 12 триллион сум болж нэмэгдсэн төдийгүй хөнгөлөлттэй зээлийн дээд хязгаарыг нэмсэн.... Узбекистанд 2022 онд нийт 200 мянга орчим аж ахуйн нэгж байгуулагдаж 10 мянга орчим компани үйл ажиллагаагаа тэлсэн, мөн 11 мянган байгууллага өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг сэргээжээ.... 2 жилийн хугацаанд хүн амд 200 мянган га газар хуваарилж олголоо. Гэвч эдгээр газар дээр тариалалт эмх замбараагүй зохион байгуулалтгүй байгааг Ерөнхийлөгч шүүмжилсэн... Цаашид хүмүүст газар олгохдоо илүү тохиромжтой, таатай орон нутгийг сонгож олговол зохино, мөн зах зээлд эрэлттэй ногоо ургамал тариалахад анхаарал хандуулах шаардлагатай..... Эдгээр газрыг ашиглан 1 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой" хэмээн Узбекистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.
Узбекистан 1 сая хүнийг ядуурлаас гаргав
2023-1-26
Сэтгэгдэл (2)