“Хятад болон Дани, Франц, Нидерланд зэрэг улсад “Mycoplasma pneumoniae” бактериас үүдэлтэй хатгаа өвчинтэй хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байна. Түүнчлэн Америкийн Огайо мужийн нэгэн тойрогт хүүхдийн хатгаа дэгджээ. Европ, АНУ-ын хувьд 2023 он маш муу жил боллоо... Ер нь бактериас үүссэн хатгаа өвчин жил тутам эсвэл 3 жилд 1 удаа дэгддэг юм байна” гэж “CNN” агентлаг мэдээллээ. “Энэ хатгаа цоо шинэ өвчин биш. Голдуу 5-12 насны хүүхдүүд өвчилж байгаа... Микоплазмууд нь зарим төрлийн антибиотикт маш тэсвэртэй байгаа учир эмчилгээ хүндрэлтэй явагдаж байна. Өвчний гол шинж тэмдгээс дурдвал: ханиад олон долоо хоног үргэлжилж халуурдаг, толгой өвдөх, нуруу ба гар туурах...” гэж эрдэмтэд ярилаа.
Германы зарим нутагт хүүхдүүдийн дунд микоплазмын хатгаа тархаж байгаа тухай эмч нар ярьсан хэмээн “Focus” агентлаг өмнө нь мэдээлсэн. Нэмж өгүүлэхэд, хүүхдийн хатгаа анх 2023 оны 11 сарын сүүлээр Хятадад дэгджээ.
CNN: Хятад, Дани зэрэг оронд хүүхдийн хатгаа нэмэгдэж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ23 цаг 35 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ62 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл