“Шарын шашны тэргүүн Далай ламын бие муудсан гэх цуу яриаг тэр өөрөө няцаалаа” хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2024 оны 6 сарын 28-нд баруун хөлийн өвдөгний үе мөчийг солих мэс засалд оржээ.“Би саяхан өвдгөндөө мэс засал хийлгэлээ. Одоо миний бие махбодь эрүүл саруул, дажгүй байгаа. Миний эрүүл мэндийн тухай худал яриа түгээж бусдыг төөрөлдүүлэхийг оролддог хүмүүс бий. Иймэрхүү худал мэдээлэлд бүү итгээрэй” гэж Далай лам ярьжээ.
Тэрбээр одоо Америкт сэргээн засах эмчилгээ хийлгэж байна. Далай ламын хувийн эмч нар энэ тухай “Дээрхийн Гэгээнтний бие санаснаас илүү хурдан тэнхэрч байгаа. Тэр одоо өөрөө явж чадаж байна” хэмээн мэдэгдэв.
Далай лам эмнэлгээс гарсны дараа “Park Hyatt” зочид буудалд байрлажээ. Сүсэгтэн мөргөлчид одоо тус буудлыг олноороо зорин ирж бараг л сүм хийд болгон хувиргасан тухай дэлхийн ХМХ мэдээлж байна.
Нэмж өгүүлэхэд, Дээрхийн Гэгээнтэн Далай лам сая 7 сарын 6-нд 89 нас сүүдэр зооглосон билээ.
Reuters: Далай лам өвдгөндөө мэс засал хийлгэсэн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11