“Дэлхийн эргэлтийн хурд аажмаар саарч байна, алс ирээдүйд хоногт 24 цаг биш 25 цаг байх болно. Өөрөөр хэлбэл, 200 сая жилийн дараа” гэж Мюнхений Техникийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ.
Сонирхуулахад, 200 сая жилийн өмнө буюу динозавруудын эринд манай дэлхийн хоног 23 цаг үргэлжилдэг байв. Харин 1,4 тэрбум өмнөхийг авч үзвэл бүтэн хоногт ердөө 18 цаг 41 байсан аж. Мюнхений Техникийн их сургуулийн эрдэмтэд манай гарагийн эргэлтийг яг таг хэмжихийн тулд цагираг лазер ашиглан урт хугацааны туршилт явуулжээ. Энэ лазер газар доор 6 метрийн гүнд буй тусгай камер дотор ажилладаг ба цагираган лазерын гироскоп ба 4 метр өргөн “ипподром”-с бүрддэг. “Энэ туршилтын гол амжилт бол өмнөхтэй харьцуулахад хэмжилтийн нарийвчлал эрс нэмэгдсэн. Дэлхийн эргэлтийн хурдын динамикийг ойлгох маш чухал, энэ нь одон орон судлалд хэрэгтэй төдийгүй уур амьсгалын нарийн загварыг бүтээх, мөн Эль-Ниньо зэрэг цаг агаарын үзэгдлийг илүү сайн ойлгоход тусална. Дэлхийн эргэлт... нь уур амьсгал, цаг агаарт шууд нөлөөлдөг...” гэж төслийн удирдагч Ульрих Шрайбе ярилаа.
Ирээдүйд хоног 25 цагтай болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11