Умард Солонгос улсын эхчүүд 5 дахь удаагаа их хурлаа хийж байна. Эхчүүдийн үндэсний чуулганд тус орны төрийн тэргүүн Ким Чен Ун хүрэлцэн ирж үг хэлжээ. “Олон хүүхэд төрүүлсэн баатар эхчүүд болон өнчин хүүхдүүдийг асарч халамжилдаг эмэгтэйчүүд, Пхеньян ба мужуудын эмэгтэйчүүдийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдөд баярлаж талархаж буйгаа илэрхийлье.... Орон даяар төрөлт буурч байгаад сэтгэл түгшиж байна. Төрөлт буурсан нь залуусын дунд социалист бус зан авир түгж тархаж буйтай холбоотой. Нам ба хувьсгал, эх орныхоо төлөө аль болох олон хүүхэд төрүүлэхийг эмэгтэйчүүдэд хандан уриалж байна” гэж III Ким мэдэгдлээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.