“7 хоногт 55 цагаас илүү ажилласны улмаас манай гарагийн 800 мянган хүн жил бүр нас бардаг. Харин хөдөлмөрийн хүнд хэцүү нөхцлөөс болж дэлхий даяар бараг 3 сая хүн жил бүр цагаас өмнө нас барж байна” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labor Organization) ба ДЭМБ-ын хамтарсан илтгэлд дурджээ. Түүнчлэн хүмүүс ажлын байран дээр гэмтэх, хортой хий ба утаанд хордох, мөн асбест, кремнийн исэл, астма үүсгэдэг бодис, нарны радиаци, машины яндангийн утаа, хүнцэл, бас никель, хром зэрэг хүнд металлын үйлчлэлээс болж амиа их алддаг юм байна.
Дэлхий дахинд нийт үхлийн 7% нь ажлын нөхцөлтэй холбоотой байна. Тэгэхдээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд нь ажилтай холбоотой үхлээр нас барах нь олон.
Амь насанд хамгийн аюултай салбаруудыг тоочвол хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуй, ашигт малтмалын олборлолт, барилга, аж үйлдвэрлэл. Ажилтай холбоотой үхэл ялангуяа Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Океанид хамгийн олон бүртгэгддэг.
Харин өвчний тухайд, ажлын байран дээр нас барсан үхлийн 32% нь цусны эргэлт доголдсонтой холбоотой, харин 27% нь хорт хавдар, 14% нь амьсгалын замын өвчин, 11% нь бэртэл гэмтэл, 7% нь халдвараас болдог аж.
ILO: Хэт их ажилласнаас болж жилд 800 мянган хүн нас бардаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл