ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх А.Н.Несмеяновын нэрэмжит Элемент-органик нэгдлүүдийн хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг нэгдэл зохион бүтээжээ. Энэ нэгдлийг синтетик куркумин ба фтор дээр суурилж бүтээсэн аж. "Шинэ бодисыг лабораторийн нөхцөлд туршсан. Энэ нэгдлийг цэвэр куркуминтай харьцуулахад хорт хавдрын эсүүдийг дарамтлах нь 57% илүү байлаа... Фторын атом нь куркумины молекулын геометрийг өөрчилж түүнийг шинэ шинж чанартай болгодог. Чухам үүний ачаар тус нэгдлийн хорт хавдрын эсрэг үйлчилгээ нэмэгддэг... Бид туршилтын үр дүнд суурилж хорт хавдрын эсрэг эм хэрэгсэл бүтээх болно" гэж Оросын химийн ухааны доктор, профессор, лабораторийн эрхлэгч Валерий Брель ярилаа. ОХУ-ын эрдэмтдийн судалгааны үр дүнг “International Journal of Molecular Sciences” сэтгүүл нийтэлжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл