“Исикава мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 48 хүрч 50 гаруй хүн шархдаж бэртлээ. Энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй, нурангин доор хүмүүс байх магадлалтай. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна" гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэнийг “NHK” телевиз дамжууллаа. Японд 30 минутын дотор 3 удаа газар хөдөлсөн юм. 2024 оны 1 сарын 1-нд Исикава мужид анх орон нутгийн цагаар 16 цаг 10 минутад 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлийн голомт Анамицу хотоос 43 км зайтай газарт 10 км гүнд байв. Хэдэн минутын дараа энэ мужид 5,7 магнитудын хүчтэй дахин газар хөдөлж, дараа нь 5,7 магнитудын хүчтэй давтан хөдөлсөн аж. Вадзима хотод 1,2 м өндөр цунами бүртгэгдсэн бол Тояма хотод 80 см өндөр, Ниигата мужийн Касивадзакид 40 см өндөр цунами болжээ. “Японы эрэг дагуух Атомын цах станцуудад гэмтэл сүйрэл бүртгэгдээгүй. Фукуи мужийн Охи, Такахама хотод “Kansai Electric Power” заводын 5 реактор хэвийн ажиллаж байгаа” тухай “Reuters” мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас Японы төв хэсгийн 36 мянган айл өрх тог цахилгаангүй болсон тухай “NHK” дамжуулсан билээ. Зарим нутагт одоо ч эрчим хүчний хангамжийг сэргээгүй байна....
Исикава мужийн энэ газар хөдлөлт 1885 оноос хойш үзэгдээгүй асар хүчтэй байсан гэж тус орны ХМХ бичжээ.
Японд газар хөдлөлтийн улмаас 48 хүн амь үрэгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11