Өнөөдөр дэлхийд тархаж буй коронавирүсийн шинэ хувилбараар халдварлаж өвдсөн хүмүүст өмнө нь байгаагүй 2 шинэ шинж тэмдэг нэмэгдсэн тухай Английн эрдэмтэд мэдэгдсэн гэж “Daily Mirror” бичжээ. “Коронавирүсийн JN.1 хувилбар одоо Англи, АНУ, Исланд, Португал, Испани зэрэг оронд ихээхэн тархаж байна. Мөн Хятад, Франц, Энэтхэгт ч энэ хувилбар хурдан түгж эхэллээ. “COVID 19”-н өмнөх шинж тэмдэг - хамрын нус гоожих, ханиах, толгой өвдөх, бие сулрах зэрэг дээр 2 шинэ шинж тэмдэг нэмэгджээ. Энэ бол нойргүйдэл, сэтгэлийн түгшүүр. Сонирхолтой нь коронавирүсийн халдвар авсан хүмүүс одоо амт үнэр мэдрэхгүй гэж гомдоллох нь багассан” гэж Өвчнийг хянах, сэргийлэх төвийн шинжээчид ярилаа.
Харин энэ талаар ДЭМБ “JN.1 хувилбарын халдвар авсан тохиолдолд голдуу хоолой өвдөж эхэлдэг, дараа нь хамар битүүрэх, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Түүнчлэн хамрын ханиад, ядрах, толгой өвдөх, булчин өвдөх, халуурах, чичрэх, амт ба үнэр мэдрэхээ болих зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай. Иймээс хэрэв та ковид туссан гэж өөрийгөө үзэж байгаа бол гэртээ байж яаралтай тест өгөх хэрэгтэй. Мөн маск зүүх, гараа угаах, зай баримтлах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна уу" хэмээжээ..
Daily Mirror: Коронавирүсийн шинэ шинж тэмдгийн тухай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл