2024.1.4-ний 20 цагаас 1.5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Байдраг голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3..-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8..-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын зарим нутгаар цас орно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02