Канадын “NuraLogix” компани хүний эрүүл мэндийн байдлыг 30 секундэд шинжилдэг “шидэт толь” бүтээсэн тухай “MacRumors” мэдээллээ. “Anura MagicMirror” хэмээх уг бүтээлийг албан ёсоор “CES 2024” үзэсгэлэн дээр танилцуулна. Тус үзэсгэлэн Америкийн Лас-Вегас хотод 1 сарын 9-нөөс 12-ны хооронд явагдаж байгаа билээ. Энэ “толь” нь Хиймэл оюун ба датчикуудын тусламжтайгаар хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг 100 гаруй үзүүлэлтээр шалгаж өвчин тусах эрсдэлийг тооцоолон гаргадаг аж. Толины диагональ 21,5 дюйм бөгөөд хагас минутын хугацаанд хүний нүүрийг сканирдаж мэдээллийг цуглуулна. Тухайлбал: артерийн даралт, зүрхний цохилтын хэлбэлзэл, судасны цохилт лугшилт, амьсгалын тоо, арьсны байдал.... “MagicMirror” энэ бүхэнд анализ хийж тухайн хүнд стресс, сэтгэл гутрал, диабет, зүрх судасны өвчин, инсульт, даралт ихдэх, элэг өөхлөх зэрэг өвчин тусах эрсдэл байгаа эсэхийг тогтоодог аж. “NuraLogix” компани цаашид өөрийн шидэт толийг фитнес төв, хүлээлгийн танхим, Хөгшдийг асрах газар зэрэгт байрлуулахыг санал болгожээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл