Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодын бизнесмэнүүдтэй уулзахдаа “Орос бол Европын №1 эдийн засаг болж чадлаа. Манай эдийн засаг 2023 онд хүлээж байснаас ч илүү ихээр өслөө. ДНБ-ий өсөлт 4% давах төлөвтэй. Биднийг бүх талаас шахаж дарамталж хоолойг маань боомилж байгаа ч өнөөдөр бид эдийн засгийн хэмжээгээрээ Европт тэргүүллээ. Орос маань Европт №1 шүү! Бид Германыг гүйцэж түрүүлж дэлхийд 5-д жагсч байна: Хятад, АНУ, Энэтхэг, Япон гээд Орос. Худалдан авах чадвараараа бид Европыг бүхэлд нь гүйцэж түрүүлчихсэн” хэмээн мэдэгдэв.
“ОХУ-ын Холбооны улсын Стастикийн алба одоогоор албан тоо баримтаа зарлаагүй байгаа. Гэсэн ч өнөөдрийн байдлаар Өрнөд манай орны эсрэг 15 мянга гаруй хориг тавьсан ч Оросын эдийн засгийг унагах байтугай өсөлтийг нь зогсоож чадсангүй. ОХУ-ын эдийн засаг Евопт тэргүүлсэн гэдгийг манай Статистикийн газар гаргаж ирээгүй, энэ тухай Дэлхийн банк зарласан. ДНБ –Дотоодын нийт бүтээгдэхүүнийг маш энгийнээр тайлбарлахад тус оронд үйлдвэрлэсэн бүх бараа үйлчилгээний зах зээлийн нийт үнэ өртөг. Харин худалдан авах чадварын ДНБ гэж дотоодын (орон нутгийн) валютын худалдан авах чадварт тохируулга хийхийг хэлнэ. Дэлхийн улс орнуудын амжилтыг хооронд нь энэ бүхнээр харьцуулдаг. Энэ үзүүлэлт нь тодорхой цогц бараа таваарыг худалдан авахын тулд тухайн орны үндэсний валют хичнээн хэмжээгээр шаардагдахыг харуулдаг.... Өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар Орос бүр 2022 оны үзүүлэлтээр ДНБ, ХАЧ-р Германыг гүйцэж түрүүлжээ. Түүнээс гадна 2022 оны дүнгээр манай рубль их чангарсан.... Ингээд бид Европт №1, дэлхийд айргийн тавд багтчихлаа. Тэр бүү хэл Дэлхийн банкны мэдээлснээр Орос гүрэн 2023 онд Европын холбоог гүйцсэн төдийгүй АНУ-ыг ардаа орхичихлоо” хэмээн тоймч, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Игорь Николаев ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Оросын эдийн засаг Европт №1
2024-1-15
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.