2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан Ерөнхий сайд 5 Ш ажиллагааг авч хэрэгжүүлэх талаар танилцуулсан билээ.
Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд, "Шувуу, Шилжүүлэн авах, Шил, Шүгэл, Шүүр гэсэн “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвхөн Шил ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээллийн нэгдсэн систем “shilen.gov.mn” цахим системийг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг зарлан иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр ханган ажиллаж эхэлсэн. Түүнчлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, info@shilen.gov.mnцахим шуудангаар 550 гаруй багц мэдээллийг хүлээн авч, “shilen.gov.mn” системд байршуулжээ.Мөн Шилэн ажиллагааны хүрээнд 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 7 хоног тутам мэдээллээ олон нийтэд хүргэдэг боллоо
Анх сонсоход инээдтэй ч гэмээр сонсогдсон акцыг тухайн үед олон нийт төдийлөн ойшоогоогүй ч жил хүрэхгүй хугацаанд маш олон ажилуудыг амжуулснаас үзэхэд хөнгөхөн наргиа мэтээр хүлээж авч боломгүй гэдэг нь тодорхой болсон. Ямартаа ч Шилэн ажиллагааны хүрээнд хэд хэдэн нэрийг нь ч амьдралдаа дуулж байгаагүй сангуудын зарцуулалт олон нийтэд ил болж өгсөн. Товчхондоо хэн хүссэн нь дурын мэдээллээ дуртай цагтаа дэлхийн хаанаас ч авч болохоор нөхцлийг бүрдүүлсэн нь бас нэг дэвшил. Ялангуяа хамгийн их хэл ам дагуулдаг Боловсролын сангийн зээлийн байршуулсан мэдээллээс хэн гэдэг хүн ямар хэмжээний зээл авч сурсан болох талаарх мэдээлэл ч ил тод нээлттэй болсон. Цаашдаа ч бүх сангийн мэдээлэл ч ил болох юм байна. Анх ажлаа эхлэхдээ "Нийгмийн бухимдал их байгаа. Гэхдээ үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд ч энэ хэвээр байна.Бухимдал буцалсан ч би шийдвэрээсээ огт буцахгүй" гэсэн Ерөнхий сайдын үг ийнхүү хөрсөн дээрээ буугаад ажил хэрэг болоод явж байна. Цаашдаа ч маш олон авлигачдын үүц Шилэн ажиллагааны хүрээнд задарч эхэлнэ. Энд хэн нэгэн хожих хожигдох тухай асуудал биш юм. Монголын нийгмийн 30 жилийн "их" цэвэрлэгээг Л.Оюун-Эрдэнэ түүний багийнхан хийж байгаа нь л бодит үнэн юм.