Н.Ф.Гамалеин нэрэмжит ОХУ-ын Тахал, микробиологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд 6-11 насны хүүхдэд зориулсан “COVID 19”-н эсрэг вакцинаа бүртгүүлэх өргөдлөө өгсөн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв. ““SARS-СoV-2 вирүсээр өдөөгдсөн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зориулалттай вакцины хүүхдэд зориулсан хувилбарыг бид хөгжүүлж дууссан. Тус вакциныг бүртгэхэд шаардагдах бүх бичиг баримтыг бид бүрдүүлж Оросын Эрүүл мэндийн яаманд аваачиж өглөө. Хүүхдийн вакцины клиник туршилтууд сайн үр дүн өгч түүнийг ямар ч аюулгүй болохыг нотолсон. Энэ вакцин маань өмнөх вакцинуудын адил өндөр ашиг тустай, түүнийг 2 үе шаттай дотуур тарих юм. Хүчинтэй хугацаа 15 сар” гэж тус төвийн захирал Александр Гинцбург мэдэгдлээ. Оросууд шинэ вакцинаа "Спутник Д" гэж нэрлэх бололтой.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.