ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус “Дэлхий одоо ирээдүйд гарч болзошгүй, үл мэдэгдэх өвчинд тухайлбал “Х” өвчинд бэлдэх ёстой, түүнээс биш үймэрч сандрах хэрэггүй. Х гэж үл мэдэгдэх ямарваа өвчнийг бид тэмдэглэсэн юм. ДЭМБ 2018 оноос хойш энэ нэр томъёог ирээдүйд гарч болзошгүй Цар тахлуудад бэлдэх асуудлыг авч хэлэлцэхдээ ашиглаж ирсэн. MERS, Зика, Эбола зэрэг вирүсүүдийн зэрэгцээ “Х өвчин” дэгдэх магадлалтай. Нийгмийн сүлжээнд сүүлийн үед Х өвчинд их анхаарал хандуулж байгаа. Анхны цочролыг “COVID 19” өгсөн, түүнийг эхний Х өвчин гэж нэрлэж болно. Энэ давтагдаж болзошгүй. Ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглаж бэлдсэн нь дээр. Бид иймэрхүү үйл явдалд бэлтгэлгүй байж болохгүй.... Ийм бэлтгэлд эрт сэрэмжлүүлэгийн систем, шаардлага гарвал эмнэлгийн байр сав, ажилтнуудыг их хэмжээгээр дайчлах зэрэг системүүд багтана. Хүн амын дунд сандрал, хөл үймээн үүсч болзошгүйг анхаарах ёстой. ДЭМБ маань Цар тахал дэгдэхээс бүр өмнө “COVID 19” шиг вирүс дэгдэхэд бэлдсэн байсан” гэж Швейцарийн Давост болж буй эдийн засгийн форум дээр мэдэгдсэн тухай “The Guardian” мэдээллээ.
ДЭМБ 2017 онд Баруун Африкт Эбола вирүс дэгдсэний дараа “Х өвчин”-г судалбал зохих патогенүүдийн жагсаалтад оруулсан билээ. 2014 -2016 онд энэ өвчний улмаас 11 мянган хүн нас баржээ. ДЭМБ-ын энэ жагсаалтыг толилуулбал: COVID-19, Крым-Конгогийн геморрагик лихорадка, Эбола вирүсийн өвчин, Марбург вирүсийн өвчин, Ласса лихорадка, Ойрхи Дорнодын (MERS-CoV) синдром, амьсгалын замын хурц, хүнд синдром (SARS-CoV), Нипа лихорадка зэрэг бусад хенипавирүс, Рифт-Велли лихорадка, Зика лихорадка, “Х өвчин”.
ДЭМБ: “Х” өвчинд бэлдэх хэрэгтэй
2024-1-18
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.