Хятад улсын эрдэмтэд лабораторид “GX_P2V” коронавирүсийн шинэ, мутант хувилбарыг бүтээсэн тухай “BioRxiv” шинжлэх ухааны сэтгүүл мэдээлэв. Бээжингийн Хими-технологийн их сургуулийн болон Клиникийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд “Энэ бол “SARS-CoV-2” -той төстэй вирүсүүдийн патоген механизмыг ойлгоход хэрэгтэй маш сайн загвар” хэмээн мэдэгдлээ. Хятадууд энэ шинэ коронавирүсээ гений өөрчлөлттэй (гений бүтэц нь хүнтэй төстэй) оготно хулгана дээр туршихад маш богино хугацааны дотор бүгд (100%) үхжээ. Тодруулбал, 8-хан өдөрт. Энэ хугацаанд вирүс нь туршилтын амьтдын уушиг, хоолой, яс, нүд зэрэгт тархан уураг тархинд нэвтэрсний дараа үхэлд хүргэжээ. Үхэхийн өмнө мэрэгчдийн биеийн жин огцом буурч нүд нь их өвдөж цагаарсан гэнэ.
Шинэ вирус-мутантыг “COVID 19”-н үеэл гэж хэлж болно. “GX_P2V” (short_3UTR)-г бүтээхдээ ковидын Цар тахлаас 3 жилийн өмнө Малайзын панголинуудаас олсон “GX/2017” вирүс дээр суурилжээ.
Лондоны Их сургуулийн коллежийн Гений хүрээлэнгийн тахал судлалын шинжээч Франсуа Баллу “Энэ бол маш аймшигтай бөгөөд шинжлэх ухааны үүднээс ямар ч утга учиргүй туршилт. Туршилт явуулсан лабораторийн аюулгүйн арга хэмжээний тухай мэдээлэл огт алга. Хэрэв туршилт буруу эргэвэл юу болохыг би төсөөлж байна” хэмээн мэдэгдлээ. Харин Стэнфордын анагаах ухааны профессор Геннадий Глинский “Энэ галзуурлыг оройтоогүй дээр нь зогсоох ёстой” гэж шүүмжилжээ.
Хятадууд 100% хөнөөдөг шинэ коронавирүс бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл