“Мод шатаасны улмаас мөн авто машины яндангаас ялгарсан хатуу хэсгүүд нь агаар мандал, орчныг бохирдуулдаг. Эдгээр хатуу хэсэг нь инсулинд мэдрэмтгий байх.... цусны үзүүлэлтүүд, хоолны дуршилтай холбоотой дааврууд зэрэгт нөлөөлдөг аж. Агаарын бохирдлын энэ сөрөг нөлөөг зөв хооллолтын ачаар бууруулж болно” гэж Финляндын эрдэмтэд мэдэгдсэн тухай “Environmental Research” сэтгүүл дамжууллаа.
Эрдэмтэд 33 долоо хоногийн турш 82 өвчтөнийг ажиглаж судлахдаа тэднээс биологийн дээж авч, хооллолтод үнэлгээ дүгнэлт өгч амьсгалж буй агаарын бохирдлын түвшнийг хэмжсэн юм байна. Харин хооллолтын чанарыг Балтын тэнгисийн хоолны дэглэмийн дагуу үнэлжээ. Энэхүү дэглэм нь ногоо болон жимс жимсгэнэ, загасыг их хэмжээгээр багтаадаг ба махны хэрэглээг багасгаж алкоголиос бүрэн татгалздаг. “Замбараагүй, чанаргүй хооллодог хүмүүсийн холестерины түвшин өндөр байдгийг манай судалгаа баталлаа. Агаарын бохирдлын түвшин бага байсан ч цусны үзүүлэлтүүд сөрөг гарч байсан... Харин агаарын бохирдолтой нөхцөлд амьдардаг хэрнээ чанартай хооллож, хоолны тодорхой дэглэм сахидаг хүмүүсийн цусны шинжилгээ сайн гарчээ. Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэнд, тухайлбал зүрх судсанд таагүй нөлөөлдөг. Харин зөв хооллолт энэ сөрөг нөлөөг багасгаж зөөлрүүлж байна” хэмээн эрдэмтэд ярилаа.
ER: Агаарын бохирдлын нөлөөг зөв хооллолт бууруулдаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл