Аудитын тайлангаар төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 137 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна гэдэг дүгнэлт гарсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.
2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр батлагдсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд мөнгөн хэмнэлтээс гадна мөнгөн бусаар илэрхийлэгдсэн хэмнэлтүүд гарчээ. Тодруулбал төрийн албан хаагчдын хандлага ёс зүй төсвийн сахилга бат зэрэгт үр дүн гаргасан нь яалт ч үгүй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 3 жилд хийсэн онцгой ажлуудын нэг билээ.
Засгийн газрын тансаглал, төрийн албан хаагч нарын үрэлгэн байдал олон нийтийг дургуйг хүргэдэг. Уулзалт, нээлтэд очих зардал, гар утасны төлбөр, хэвлэл захиалгаа төрөөр даалгана. Бүр төрсөн өдөр, амралт сувилалд амрахаа хүртэл таны төлсөн татвараар төлүүлдэг завхарсан байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таслан зогсоох зорилгоор "Төрийн хэмнэлт"-ийн хууль санаачилсан. Төрийн болон өмчит компаниудын дэд, тэргүүн дэд, орлогч, зөвлөх гэсэн орон тоонуудыг цөөлж байгууллагын мөнгөөр дүрэмт болон хувцас авахыг хоригложээ. Төсвийн хөрөнгөөр 10 сая хүртэлх бараа материал авсан зүйлээ "Шилэн данс"-анд бүртгүүлэх бөгөөд санхүүгийн сахилга бат алдсан удирдах ажилтнуудыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахаар хуульд тусгажээ. "Хэмнэлтийн хууль" сандал ширээ, томилолтын зардал гэх мэт зүйлтэй зууралдаад байгаа мэт санагдаж болох ч нийгмийн оюун санаанд өөрчлөлт авчирна. Төрийн мөнгө, худгийн ус хоёр хэмжээтэй гэдгийг албан хаагчид ойлгож эхэллээ. Мөн төрийн хяналт шалгалт, дээр дооргүй хулгай хийдэг байдлыг халахад нэмэр болох бол ажилчид нар саван вокноосоо хулгай хийдэг зуршилтай бол захирлууд нь тендер хусч мөнгөжих гэж ёстой ойлгоно. Энэ бүхэн бараг бичигдээгүй хууль болсон. "Төрийн хэмнэлтийн хууль"-ийг албан тушаалтнууд тэр дундаа дураараа дургидаг "Эрдэнэт"-ийн захирлуудаас эхлээд эсэргүүцэж байсан нь тодорхой. Нам дотроос нь ч найз нөхдөөс нь ирсэн, ирж ч байгаа. Ийм гал дээгүүр Л.Оюун-Эрдэнэ явж байгаа юм. Төрийн мөнгө минийх гэж ойлгодог нөхдөд ойлголт өгөх оюун санааны хувьсгал хийхэд "Хэмнэлтийн хууль" хэрэг болсоор байна. Товчхондоо л төсвийн мөнгө уйлдаггүй гэгчлэн жилийн жилд төрийн гэдэг нэрийдлээр далайлгасан төсвийн үрэлгэн бодлого, зардлын тааз хэтэрсэн байдал хэвийн гэмээр болчихсон монголчуудын сэтэхүйд хэмнэлтийн тухай хууль чихнээс дэндүү хол хөндий мэт санагдаж байсан байх. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг толгойлсон 3-н жилийн хугацаанд Хэмнэлтийн тухай хуулийг зоригтойгоор УИХ-д оруулж ирж батлуулснаар 137 тэрбумаар хэмнэлт хийсэн болохыг энэ удаад Аудитын байгууллага тайландаа тусгаснаас харж болохоор байна.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан
- Автомашин хэрэглэхийг хязгаарласан
- Төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх
- Албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих
- Төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх
- Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах
- Цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тус тус бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Ямартай ч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих дээрх бодлого, чиглэлийг хэрэгжүүлснээр төрийн бүх шатны байгууллага, нийтийн албаны үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хандлагыг өөрчлөхөд нөлөө үзүүлэх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад бий болсон нийт хэмнэлт, үр өгөөжийг монголчууд бодитой тооцоолох боломжтой боллоо.