Өнгөрсөн 3 жил бол аялал жуулчлалын ШИНЭ СЭРГЭЛТ-ийн жил байлаа
Халхын заяа их ээ гэдэгчлэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын шинэ сэргэлтийн жил байлаа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэрийн хүрээнд маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлсний нэг нь яалт ч үгүй Welcome to Mongolia -Монголд зочлох жил гэж зарласнаар маш олон жуулчид монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсан. Үндсэндээ Аялал жуулчлалаас мөнгө босгож оболдог гэдгийг харуулж чадсан энэ Засгийн газарт харьяалагдах томоохон ажлын нэг тул заавал энд нурших шаардлагагүй гэж бодогдоно. Юутай ч 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж чадсан юм.
Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй төдийгүй аялал жуулчлалын салбарынханы хичээл зүтгэл ч үүнд хамааралтай.
Мөн 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүргэжээ. Засгийн газраас CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.Монголд зочлох жилийн хүрээнд гадаад сурталчилгаа идэвхжсэн. Монгол улс дэлхийд танигдах эхлэл болсон билээ.
Монголд зочлох жилийн хүрээнд визний нөхцлийг хөнгөвчлөх,чөлөөлөх арга хэмжээнүүдийг авснаар БНСУ-руу жуулчид визгүй, Дубай, Вьетнам гэх мэт улс орнуудруу визгүй зорчиж эхэлсэн.Дотоодын нислэгүүдийг нээсэн. АНУ руу 5-р сараас шууд нийслэг хийж эхэлнэ Аялал жуулчлалын дэд бүтцийн замуудыг барьсан. Дээрх бүс нутаг нь ийм ийм онцлогтой жуулчин тататх боломжийг Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар бүрдүүлж өгсөн.
Харин 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлэх талаар Засгийн газрын тэргүүн шинэ оны босгон дээр хэлсэн юм. Ийнхүү Монгол Улс аялал жуулчлалын салбараас хөрөнгө босгож эдийн засагтаа тодорхой жин дарах хувь нэмрээ оруулж эхэлээ.. Энэ бол Засгийн газрын цагаа олсон зөв бодлого шийдвэрийн нэгээхэн хэсэг мөн.