АНУ-ын тэрбумтан, “SpaceX” ба “Tesla” корпорацийн ерөнхий захирал, “Neuralink” нейротехнологийн компанийг үндэслэгч, "Twitter" нийгмийн сүлжээний эзэн Илон Маск “Манай “Neuralink” компаний чипийг дэлхийд анх удаа хүний уураг тархинд суулгах ажиллагаа 1 сарын 28-нд амжилттай явагдлаа. Мэс заслын дараа түүний бие сайн, эдгэрч байгаа. Имплант суулгасны дараах эхний үр дүнгээс үзэхэд манай бүтээгдэхүүнийг асар их ирээдүйтэй гэж дүгнэж болно. Бид анхны энэ бүтээгдэхүүнээ “Telepathy” гэж нэрлэсэн. Түүний тусламжтай хүн өөрийн гар утас ба компьютерыг бодлоороо удирдана. Юуны өмнө хөл ба гараа удирдах чадваргүй болсон хүмүүс манай бүтээгдэхүүнийг ашиглах юм. Та нар төсөөл дөө, Стивен Хокинг текст хурдан бичдэг хүнээс ч илүү хурднаар бодол санаагаа илэрхийлэх байсан. Энэ бол бидний зорилго” хэмээн мэдэгдлээ. Илон Маск өмнө нь “Neuralink компаний чип, бүтээгдэхүүний ачаар ирээдүйд хүмүүсийг киборг болгох боломжтой. Хүмүүс улмаар Хиймэл оюуныг сөрөн зогсч чадна” гэж хэлсэн юм.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) 2023 оны 5 сард чипийг хүний тархинд суулгах клиник туршилт явуулах зөвшөөрлийг Илон Маскийн “Neuralink” компанид олгосон билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дэлхийд анх удаа хүний тархинд чип суулгалаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21