“Цөмийн дайн зэрэг дэлхийн хэмжээний том гамшиг болж нарны энерги манай гараг руу нэвтрэхээ больсон тохиолдолд амьд үлдсэн хүмүүсийг хооллоход далайн замаг тусална. Ер нь далайн замгийн тариалан бол хүн төрөлхтөний аврал. Гамшиг, сүйрлийн үед дэлхийн хүн амын 45%-н хоол хүнсийг үүгээр хангах боломжтой” гэж Англи улсын Кентерберийн их сургууль болон бусад орны эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтдийн судалгааны материалыг “Earth's Future” (EF) сэтгүүл нийтэлжээ.
Далайн замаг нь тэжээлийн бодисоор баялаг бөгөөд дэлхийн олон оронд бага орлоготой хүмүүс өргөн хэрэглэдэг юм байна. “Далайн замаг ургуулах фермд хөрөнгө оруулснаар даяаршсан өлсгөлөнгөөс сэргийлэх боломжтой” хэмээн Дэвид Денкенбергер бичжээ.
“Gracilaria tikvahiae” хэмээн улаан замгийг эрдэмтэд сонгон авч цөмийн дайны дараах өвлийн цаг агаарын тухай мэдээлэлд тулгуурлан тухайн нөхцөлд хэрхэн ургуулахыг загварчилжээ. “Хэрэв 1000 ширхэг цөмийн цэнэгт хошуугаар харилцан цохилт өгсөн тохиолдолд 150 сая тонн орчим хөө тортог агаар мандалд цацагдаж нарны гэрлийг олон жилээр хааж таглана. Гэхдээ ийм үед тусах нарны цацраг нь далайн замгийг ургуулах фотосинтезэд хангалттай, агаарт хар нүүрстөрөгч байсан ч ялгаагүй. Далайн замгийг ургуулах, үйлдвэрлэх зохих талбайг бэлдсэн тохиолдолд ердөө 9-хөн сарын хугацаанд дэлхийн хүнсний хэрэгцээний 45%-г хангаж чадна. Гэвч далайн замаг дахь йодын агууламж өндөр учраас хоолны цэсний ердөө 15% хүртэлх нь замагтай хоол байх ёстой” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
Цөмийн дайн болбол далайн замаг аварна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл