Өрнөдийн орнууд өмнө нь ОХУ-ын өмч болох 300 тэрбум гаруй долларыг царцаасан тухай нэг бус удаа мэдээлсэн. Гэхдээ энэ царцаасан мөнгөөс зөвхөн 80-100 тэрбум долларыг нь Өрнөд олж "баривчилж" чадсан ба үлдсэнийг нь одоо хүртэл хайж байгаа. Харин одоо Оросоос хураан авсан энэ хөрөнгөөсөө 850 мянган долларыг нь Өрнөд шууд Украины төсөв руу шилжүүлсэн гэж дэлхийн ХМХ мэдээлж байна. Европын холбооны Зөвлөл дэх Бельги улсын төлөөлөгчид энэ шилжүүлэг хийгдсэн болохыг баталлаа.
Украины Төрийн өмчийн сангийн тэргүүн Виталий Коваль “Оросын иргэдийн дансан дахь хуримтлалаас манайд мөнгө орж ирсэн нь үнэн. Тухайлбал, ОХУ-ын бизнесмэн Олег Дерипаскийн нэгэн компаний мөнгө, Херсон мужийн амбан захирагч Владимир Сальдогийн хувийн дансан дахь хуримтлал гэх мэт” хэмээн мэдэгджээ. "Украины төсөвт орж ирсэн оросуудын мөнгийг бид дэд бүтцээ сэргээн босгоход зарцуулна" гэж тус орны эрх баригчид ярилаа.
ОХУ-ын Гадаад харилцааны албан төлөөлөгч Мария Захарова “Манай активуудыг царцааж ашигласны хариуд хатуу арга хэмжээ авна гэдгээ дахин сануулж байна. Европын холбоо үүнийг маш сайн мэдэж байгаа” хэмээжээ.
“G7-н орнууд, Европын холбоо, Австрали нийлээд ОХУ-ын 300 тэрбум гаруй долларыг царцааж чадлаа... 2022 онд л гэхэд ОХУ-ын Төвбанкны 206 тэрбум еврогийн активыг царцаасан. Европын холбоо 210 тэрбум еврог “авч магадгүй”. Түүнчлэн Европын холбоо нэмж Оросын 21,5 тэрбум еврогийн активыг царцаажээ” гэж “Financial Times” сонин бичжээ
#МЦогзолмаа орчуулав.
Өрнөд: ОХУ-ын царцаасан мөнгөөс $850 мянгыг Украинд өглөө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ20 цаг 48 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ58 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл