Пакистан улсын экс Ерөнхий сайд Имран Хан болон түүний эхнэр Бушру Биби нар 7 жилийн турш өргөст торны цаана суухаар болжээ. Тус улсын Равалпинди хотын Шүүх тэдэнд ийм ял ногдуулах болсон шалтгаан нь гэр бүлээ цуцлуулаад удаагүй байж дахин шинэ амьдрал зохиосонтой холбоотой хэмээн “Deutsche Welle” мэдээллээ. “Хан, Биби хоёр Коран сударт бичигдсэн “иддат” буюу салсны дараа гэр бүл зохиож болохгүй гэж тогтоож өгсөн хугацааг зөрчсөн” хэмээн Шүүхийн шийдвэрт дурджээ. Дашрамд дурдахад, экс ЕС Имран Хан 7 хоногийн дотор 3 удаа ялын тогтоол уншуулав.
Биби 2017 оны 11 сард нөхрөөсөө салсан бөгөөд 3 сарын хугацаанд гэрлэх хориотой байсан. Гэтэл тэр бүтэн 3 сар өнгөрөхийг хүлээж чадалгүй 2018 оны 2 сард Хантай гэрлэсэн аж. Хан шүүхэд хандаж өргөдөл гаргаж “Бид 3 сар өнгөрсний дараа дахин мулла дээр очиж албан ёсоор гэрлэе” гэж хүсэлт гаргав. Гэсэн ч Шүүх түүнийг буруутай гэж үзжээ.
Имран Хан 2018-2022 онд Пакистаны Ерөнхий сайдаар ажилласан. Парламентын депутатууд санал хурааж түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Имран Хан ажлаа өгсөн цагаас хойш түүний эсрэг 50 гаруй эрүүгийн хэрэг нээсэн, үүний 1 нь бүр терроризмын асуудлаар. Экс Ерөнхий сайд Имран Хан өмнө нь мөнгө угаасан хэргээр 3 жилийн ял, мөн улсын нууц задруулсан хэргээр 10 жилийн ял авчээ. Түүнээс гадна Хан ба түүний эхнэрийг Авлигын хэргээр нэмж яллан 14 жилийн ял ногдуулсан юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
Пакистаны экс ЕС ба түүний эхнэрт 7 жилийн ял оноожээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ20 цаг 55 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ58 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл