Хятад эрдэмтэд дэлхийд анх удаа Хиймэл оюунтай хүүхэд бүтээсэн тухай “Oddity Central” мэдээллээ. Бээжингийн Хиймэл оюуны хүрээлэнгийн эрдэмтэд энэ охиныг Тонг Тонг (Tong Tong) гэж нэрлэсэн, хятад хэлээс орчуулбал Бяцхан охин гэсэн утгатай. ХО-той охин одоо янз бүрийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн зэрэгцээ зөв ба бурууг ялгаж сурсан, дэргэдэх хүмүүстэйгээ харилцаанд орж байна. Тэр бүү хэл Тонг Тонг өөртөө зорилго тавьж сурч боловсордог аж.
Зохион бүтээгчид энэхүү бүтээлээ “Frontiers of General Artificial Intelligence Technology” үзэсгэлэн дээр нийтэд танилцууллаа. Энд хүссэн хүн бүр Тонг Тонгийн аватартай харьцах боломжтой. Хиймэл оюунтай хүүхдийг бүтээсэн Жу Сонг Чун бол Бээжингийн Хиймэл оюуны хүрээлэнгийнг үндэслэн байгуулсан бөгөөд хүний ухаан бүхий Хиймэл оюунаар дагнан ажилладаг юм байна. Тонг Тонг өгсөн бүх үүрэг даалгаврыг гүйцэтгэхийн зэрэгцээ Хиймэл оюунтай бусад аватараас ялгаатай нь бие даан өөрийн өмнө шинэ зорилго тавьж чаддаг. Тонг үзэсгэлэн дээр хүмүүсийн асуултанд хариулж байхдаа махан биетэй мэт өөрийгөө илэрхийлж байв. Жишээлбэл, тэр камерт гараа хүргэхийн тулд сандал авч ирэхийг хүссэн. Мөн тэрбээр сүү асгасны дараа арчих алчуур өгөхийг гуйжээ.
Охин дараагийн шатанд гарахын тулд 150 орчим асуулттай Тьюрингийн сорилыг давах шаардлагатай юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадууд дэлхийн анхны Хиймэл оюунтай хүүхэд бүтээв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл