Япон улсын эрдэмтэд гений өөрчлөлттэй гахайн үүлдрийг гаргаж авсан тухай мэдэгдлээ. Ийм технологийг анх АНУ-ын биотехнологийн компани боловсруулжээ. Харин Японы Мэйзи их сургуулийн харъяат “PorMedTec” компаний мэргэжилтнүүд өмнө нь Америкаас импортолсон эсүүдийг ашиглан гахайн торойг амжилттай хувилсан юм байна. “Гений өөрчлөлттэй гахайн эрхтэнийг хүмүүст шилжүүлэн суулгах боломжтой, огт харш нөлөө үзүүлэхгүй.... Бид цаашид судалгаагаа үргэлжлүүлэх болно, юуны өмнө аюулгүй байдалд анхаарал хандуулна. Үүний зэрэгцээ ёс суртахууны асуудлыг авч хэлэлцэн, маргаан мэтгэлцээнийг явуулсан хэвээр байх юм” хэмээн Мэйзийн их сургуулийн профессор, “PorMedTec” компаний захирал Хироси Нагасима ярилаа.
Япончууд 2024 ондоо багтан завсрын шатны туршилтуудаа явуулахаар болжээ, өөрөөр хэлбэл гений өөрчлөлттэй гахайн эрхтэнийг сармагчинд шилжүүлэн суулгаж эхлэх аж.
Нэмж өгүүлэхэд, АНУ-д 2 дахь удаагаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Харамсалтай нь өвчтөн мэс засалд орсноос хойш 6 долоо хоногийн дараа өнгөрчээ.
Гений өөрчлөлттэй гахайг япончууд хувилжээ



-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл
Сэтгэгдэл (1)