Нидерландын экс Ерөнхий сайд Дрис ван Агт гэргий Евгения ван Агт-Крекельбергийн хамт нэг өдөр хорвоогоос хальж одсон тухай “Lefigaro” бичжээ. Тодруулбал, 93 настай хос өөрсдөө эвтаназийг (эдгэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүслээр үхэх) сонгосон аж. 1977 -1982 онд Ерөнхий сайдаар ажилласан Дрис ван Агт 2019 онд тархины цус харваж улмаар хүндээр өвчилсөн байжээ. “Нейменген хотод Христийн ардчилсан уриа” намын экс гишүүн Дрис ван Агт гэргийтэйгээ цуг 2 сарын 9-ний өдөр нас барлаа. Тэд их хүндээр өвчилсөн байсан. 70 жил ханилсан хос цаашид бие биегүйгээр амьдарч чадахгүй гэсэн юм” хэмээн “The Rights Forum”-н тэргүүн Жерард Йонкман мэдээлснийг “NOS” телевиз дамжууллаа. Уг байгууллагыг Израиль ба Палестины судалгааны төв үндэслэн байгуулсан юм байна.
Нидерланд улс 2002 оноос эвтанази ба туслахын дэмжлэгтэй амиа хорлолтыг зөвшөөрчээ. “Жилд 1000 орчим хүн манайхаар үйлчлүүлдэг” гэж эвтанази хийдэг “Expertisecentrum Euthanasie” компаний төлөөлөгч яриоаа.
"Жилээс жилд эвтанази хийлгэх хосын тоо нэмэгдэж байна. Энэ тоо 2020 онд 26 байсан бол 2021 онд 32, 2022 онд 58 болж нэмэгдсэн" хэмээн тус орны ХМХ мэдээллээ.
Нидерландын экс ЕС гэргийн хамт эвтанази сонгожээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл