“Орос улсын Эрүүл мэндийн яам шинэчлэгдсэн бүтэцтэй “Sputnik V” коронавирүсийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэж авлаа. Тус вакцины зааварчилгаанд мөн зохих өөрчлөлтийг оруулсан. Одоо шинэчлэгдсэн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд тарих боломжтой боллоо. Харин “Спутник Лайт" вакцины тухайд өмнө нь өсвөр настнуудыг вакцинжуулахад зориулж бүртгээгүй байсан. Туршилт 3 сарын сүүлээр дуусч дараа нь тус хувилбарыг бүртгүүлэхээр албан бичиг баримтуудаа өгнө” хэмээн ОХУ-ын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдсэн тухай “РИА Новости” агентлаг дамжууллаа.
Сонирхуулахад, “Спутник V” вакцины үйлдвэрлэгчид асар их ашиг олжээ. ОХУ-ын Засгийн газар коронавирүсийн эсрэг вакцины дээд үнийг хатуу тогтоож өгсөн: дотоод үнэ 953,49 рубль (НӨАТ багтсан), харин экспортод гаргах бол 10 доллар. ЗГ хэдий энэ үнээ өөрчлөөгүй ч "Спутник"-г үйлдвэрлэгчид их хэмжээний цэвэр ашиг олж чадсан. 2021 онд тус вакциныг үйлдэрлэгчид, дистрибьюторуудын ашиг огцом өсч 1 компани бүр “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн их ашигтай компаниудын жагсаалтад багтжээ. Энэ бол “Фармстандарт” бүлэгт багтдаг “Генериум” компани. Тус компаний цэвэр ашиг 2021 онд 6 дахин нэмэгдэж 64,5 тэрбум рубль давжээ. Бусад үйлдвэрлэгч, дистрибьюторууд нийлээд цэвэр ашиг нь 6,6 дахин өссөн. Мэдээж, тэд өөр эм хэрэгсэл, вакцин үйлдвэрлэдэг, гэсэн ч ашгийн ихэнхийг чухам "Спутник" вакцин авч иржээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ: "Спутник V" вакцины бүтцийг шинэчиллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл