Турк улсын зүүн өмнөд нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж 50 гаруй хүн амь үрэгдэв. "Энэ бол сүүлийн 100 жилд тохиолдоогүй их гарз хохирол авч ирсэн хүчтэй газар хөдлөлт" гэж тус орны ХМХ бичиж байна. Газар хөдлөлтийн голомт нь 1 сая хүн амтай Газиантеп хотоос 27 км-т 10 км гүнд байсан. “Диярбакырт 6, Османиед 7, Шанлыурфт 15, Малатьед 23 хүн амь үрэгдлээ” хэмээн тус мужуудын амбан захирагчид мэдээлжээ. Сүүлийн 25 жилд Турк улсад 7,0 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 7 удаа болсон, хамгийн хүчтэй нь саяын даваа гарагийнх. Газар хөдлөлт мөн нийслэл Анкар болон бусад хотод мэдрэгджээ. Худалдааны төв, орон сууц зэрэг байшин барилгын нуранги доор амьд хүмүүс байх магадлалтай гэж албаны хүмүүс мэдээллээ. Туркийн энэ газар хөдлөлт бас хөрш орнууд Кипр, Ливан, Сирид ч мэдрэгдсэн.
Өнөөдөр Сири улсын 4 мужид газар хөдөлсөн тухай “РИА Новости” дамжуулав. "Алеппо, Латаки, Хама, Тартус мужид газар хөдлөлтийн улмаас 111 хүн амь үрэгдэж 516 хүн шархдаж бэртсэн. Мөн олон байшин барилга нурж эвдэрчээ" хэмээн Сири улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Турк, Сирид газар хөдөлж олон хүн амь эрсэдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11