“Дэлхийд анх удаа амьд донороос нэгэн зэрэг элэг, уушгийг цуг амжилттай шилжүүлэн суулгалаа” хэмээн Японы Киото их сургуулийн эмнэлэг мэдээлснийг “NHK” дамжууллаа. Профессор Датэ Хироси өөрийн багийн гишүүдийн хамт хэвлэлийн хурал хийхдээ "Мэс заслыг 2023 оны 11 сард 10 настай, төрөлхийн хүнд өвчтэй хүүд хийжээ. 4 мэс заслын тасагт 18 цаг гаруй үргэлжилсэн энэ операцийн үеэр эцэг эхийн уушгины хэсэг, мөн өвөөгийн элгийг жаал хүүд шилжүүлэн суулгасан" хэмээн ярилаа.
Хүүгийн эцэг эх 40 гаруй насных, өвөө нь 60 гаруй настай юм байна. Тэд аль хэдийн эдгэрч хэвийн амьдралдаа орсон, харин хүү саяхан буюу энэ сард эмнэлгээс гарчээ. Хүү одоо өөрөө явдаг болсон.
Сонирхуулахад, иймэрхүү мэс заслыг дэлхий даяар 20 гаруй удаа хийсэн, гэхдээ дандаа тархи нь үхсэн донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байжээ.
Япон анх удаа амьд донороос элэг, уушгийг зэрэг шилжүүлэн суулгажээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл